• Сансарын тунелийн ард, Хүрмэн төв эмийн сангийн 2 давхарт
  • 70152123
  • info@dnk.mn
 0

Та ямар үед арьсны эмчээс зөвлөгөө авах шаардлагатай вэ?

Арьсан дээр ямар нэг тууралт гарч улайж хавдан загатнан хорсож байвал
Үү, ургацаг гарч янз бүрийн өнгөтэй толбо үүсвэл
Арьс хуурайших юмуу тослогтож байвал
Идээт цэврүү, гүвдрүү, шарх шалбархай үүсвэл
Батга туурч таны гоо сайхныг алдагдуулж байвал та арьсны эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.

Арьсны эмчийн үзлэг гэж юу вэ?

Юуны өмнө эмч таны бүх зовиур шаналгааг сонссоны дараа ямар нэг зүйлд харшилтай эсэх, амьдралын хэвшил зэргийг асууж тодруулна. Дараа нь бүх биеийн үзлэг хийж тууралт гарч үрэвссэн зэрэг эмгэг голомтын байрлал, өнгө зүсийг тогтоож шаардлагатай нэмэлт шинжилгээнүүд авна. Тухайлбал, мөөгөнцрийн шинжилгээ, арьсны амь сорьц, цусны шинжилгээ гэх мэт. Мөн дерматоскоп, видеодерматоскоп, Вүдийн гэрэл зэрэг багажаар шинжилж оношийг тодруулан цаашдын эмчилгээний төлөвлөгөөг гарган эмчилж зөвлөгөө өгнө.

БЗДХ-ын эмчийн зөвлөгөө дараах зовиур илэрсэн хүмүүст шаардлагатай.

Шээсний сүвээс хэвийн бус зүйлс ялгарах, бэлэг эрхтний орчим туурах, өнгөр үүсэх, шарх шалбархай үүсэх, шээсний сүв, хошногын амсраар загатнах, хорсох, хэвлийн доод хэсгээр болон цавины орчим өвдөх, шээхэд хорсох, эмэгтэйчүүдэд үтрээний ялгадасны өнгө, хэмжээ өөрчлөгдөх үед БЗДХалдварын эмчид хандаарай.

Сайн мэргэжилтнийг хаанаас олох вэ?

Та дээрх шинж тэмдэг илрэнгүүт сайн арьсны эмч, сайн БЗДХ-ын эмч хаана байгаа бол гэж хамгийн түрүүнд бодох нь лавтай. Өвчний шалтгааныг яв цав тогтоож хамгийн үр дүнтэй эмчилгээг цаг алдалгүй хийж чадах эмчийг хайж эхэлнэ. Мөн улсын эмнэлэгт үзүүлэх үү, хувийн эмнэлэгт үзүүлэх үү гэж эргэлзэнэ.

Юуны өмнө та эмчийн туршлага, боловсрол мэдлэг, түүнчлэн эмнэлгийн оношлогооны түвшинг анхаарах хэрэгтэй.

Манай эмнэлэгийг та зориорой!

ДНК эмнэлэгт олон жилийн туршлагатай өндөр боловсролтой Арьс, БЗДХ-ын эмч нар үзлэг зөвлөгөө өгч байна. Та манай утсаар буюу сайт дээрх захиалга өгөх хэсэгт нэвтрэн урьдчилан цагаа авч үйлчлүүлээрэй!

Эмчийн үзлэг

Багц шинжилгээнд БЗДХ-ын эмчийн зөвлөгөө үнэгүй дагалдана

Товч мэдээлэл

Багц шинжилгээ

Таны сагс

Манай хамт олон